top of page
499929-australian-capital-territory_edited.jpg

Төрийн ордонд цай уух тусгай аялал

Аяллын товч мэдээлэл:

Чиглэл: СИДНЕЙ-КАНБЕРРА

Хугацаа: 1-2 өдөр

Хэлбэр: Групп аялал

Захиалга: 14 өдрийн өмнө баталгаажуулах

Аялагчын тоо: 20

Үнэ: Нэг хүний

1 өдрийн аялал - 400$ 

2 өдрийн аялал -800$

4 дээш хүний захиалга хямдралтай

Adam-McGrath-aerial-featured_edited.jpg

Үндсэн үзвэр:

Үндсэн үзвэр:

Австралийн төрийн ордны тухай

Төрийн ордны барилгыг 1981 онд барьж эхэлсэн ба барилгын үндсэн загвар нь хоёр бумеранг хэлбэрээс бүтдэг. Орой дээр байрлах тугны шонгийн өндөр нь 81 метр буюу 24 давхар байшинтай ижил, харин туг нь 12.8х6.4 метр хэмжээтэй байдаг.

Мөн Австралийн төрийн ордон нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас дахь хамгийн том барилгуудын нэг бөгөөд 300 метр урт, 300 метр өргөн, 250 000 гаруй метр квадрат талбайтай, 4700 өрөөтэй ба эдгээрээс нилээд хувь нь олон нийтэд нээлттэй юм байна.

Аяллын хөтөлбөр

1 өдрийн аялал

09:00 Аялал Сидней хотын Монгол шоп дээрээс эхэлнэ.

10:00 Аварга хонь үзэх

12:00 Канберра хотын аялал

13:00 Төрийн ордонтой танилцана.

14:00 Төрийн ордонд цай ууна.

15:00 Австралийн үндэсний музейгээр зочилно.

16:00 Кангару сүрэг үзнэ.

17:00 Сиднэй хотруу буцах аялал

3 сард болох 2 өдрийн аялалд оройн Enlighten гэрлийн тусгай үзвэр, Гайхамшигт агаарын бөмбөглөг үзэх, Дайны музейн үзэха аялал нэмэлтээр орно.

 

2 өдрийн багцанд зочид буудал болон оройн хоол үнийн дүнд багтсан. 

pexels-abdullah-ghatasheh-1631677 (1).jpg

Аялалд бүртгүүлэх

Баярлалаа.

bottom of page