1.1 Энэхүү гэрээгээр аялал зохион байгуулагч нь жуулчинд хэлэлцэн тохирсон дагуу Австрали улсад аяллын үйлчилгээг үзүүлэх, Жуулчин нь аяллын үйлчилгээний үнэ төлбөрийг төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Энэхүү гэрээнд зохицуулагдаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад улсын хууль тогтоомжоор зохицуулна.
Гэрээний хугацаа
2.1 Энэхүү гэрээ нь 6 сарын турш хүчинтэй.
2.2 Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас аялал зохион байгуулагч нь ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадахгүйд хүрвэл Жуулчинд нэн даруй мэдэгдэж аяллын хугацааг хойшуулан тогтоож өгнө.
Ажил үйлчилгээний төлбөр
3.1 Аялал жуулчлалын үйлчилгээний нийт төлбөр нь захиалсан аяллын сонголт хамаарч тооцно .
3.2 Жуулчин нь захиалга баталгаажуулахдаа энэхүү гэрээний 3.1-д заасан төлбөрийн нийт үнийн 50 хувь төлж барагдуулсан байна. Үлдсэн төлбөрийг аялал эхлэхээс 2 сарын өмнө бүтэн төлсөн байна.
3.3 Хэрэв жуулчин аяллын виз гарснаас хойш аяллын захиалгын үйлчилгээг цуцлах шийдвэр гаргасан тохиолдлолд төлбөр буцаан үл олгоно.
3.4 Хэрэв жуулчины аяллын виз гараагүй тохиолдолд аяллын үйлчилгээний нийт дүнгийн 5%- ийг үйлчилгээний шимтгэлд тооцон үлдэгдэлийг ажлын 10 хоногийн дотор Монгол банкны ханшаар тооцож буцаан олголт хийнэ.
3.5 Аяллын визний хураамж буцаан үл олгоно.